Монгол-Солонгосын хамтарсан 10 дугаар сургалт зохион байгуулагдлаа.

A- A A+
Монгол-Солонгосын хамтарсан 10 дугаар сургалт зохион байгуулагдлаа.

“Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний чанар” сэдэвт Монгол-Солонгосын хамтарсан 10 дугаар сургалт 2010 оны 6 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтыг Эмгэг судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн,Анагаахын шинжлэх ухааны үндсэний их сургууль, Монголын эмгэг эд, эс судлалын нийгэмлэг, БНСУ-ын Цитопатологийн нийгэмлэг, БНСУ-ын эмгэг судлаачдын нийгэмлэг зэрэг байгууллагууд 10 дахь жилдээ хамтран зохион байгуулж байна.

Энэ жил хамтарсан сургалтын 10 жилийн ой тохиож, БНСУ-аас 14 хүний бүрэлдэхүүнтэй профессорын өргөтгөсөн баг хүрэлцэн ирж оролцлоо.

Уг сургалтын нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож, баяр хүргэж үг хэлэхдээ хоёр орны эмгэг судлалын салбарын эмч, мэргэжилтнүүдийн олон жилийн хамтын ажиллагааг өндөрөөр үнэлж, ялангуяа оюуны хөрөнгө оруулалт оруулж байгаа БНСУ-ын баг хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

Мөн сургалтын үеэр “Монголын эмгэг судлал” сэтгүүлийн нээлтийн ёслол боллоо.