2017.09.06
Эмгэг Судлалын Үндэсний Төв, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, эмгэг судлалын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахаар дүүргийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу умайн хүзүүн эсийн шинжилгээний материалд оношийн чанарын гадаад хяналт хийж, зөвлөмж гаргасны үндсэн дээр Сүхбаатар, Чингэлтэй, Сонгиохайрхан, Баянзүрх, Баянгол, Налайх, Багануур дүүргийн Эрүүл Мэндийн Төвүүдийн эс судлаач нарын 14 хоногийн богино хугацааны давтан сургалт Эмгэг Судлалын Үндэсний Төвд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр эхэлнэ.
Сургалт лекц, дадлага хослон явагдах бөгөөд Эс Судлалын Эрт Илрүүлгийн Албанаас зохион байгуулна.
ЭСЭИА, ЭСҮТ
УЛААНБААТАР ХОТ