Эмгэг судлалын анхны телеконференци амжилттай боллоо

A- A A+
Эмгэг судлалын анхны телеконференци амжилттай боллоо

Эмгэг судлалын үндэсний төв болон Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын хамтарсан “Эмгэг судлалын анхны телеконференци” 2017 оны 9-р сарын 8-нд амжилттай зохион байгуулагдлаа. Уг телеконференцид ЭСҮТ-ийн эмгэг судлаач эмч нар, бодлого төлөвлөлтийн алба, сургалт судлагаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албанаас нийт 7, ХСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, мэдээгүйжүүлэг хагалгааны тасгийн эмч Н.Хүрэл-Очир, ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Р.Ганбаатар, мэс заслын клиникийн удирдагч Я.Эрдэнэ-Очир зэрэг мэс заслын эмч нар, чанарын алба, инженер техникийн албанаас нийт 15 хүн оролцлоо.

Телеконференци нь хоёр төвийн эмч нарын танилцуулга, өвчний түүхийн танилцуулга, эмгэг судлалын онош, өвчний түүхийг шүүмж, онолын мэдээлэл, асуулт хариулт, санал шүүмж, дүгнэлт гэсэн хэсгүүдээс бүрдэж 1 цаг үргэлжиллээ.

ЭСҮТ-ийн эмгэг судлаач эмч Ц.Энхбат, Б.Болортуяа, Д.Болортуяа, Х.Жанибек, О.Сарандэлгэр, Мэдээлэл технологийн инженер Б.Цэнд

Эмгэг судлалын оношийн танилцуулгыг ЭСҮТ-ийн эмгэг судлаач эмч Д.Болортуяа хийв.

ЭСҮТ-ийн Эмгэг судлалын тусламж үйлчилгээний албаны дарга Б.Болортуяа цаашид шаардлагатай тохиолдол бүрдээ телеконференциэр дамжуулж цаг алдалгүй асуудлаа шийдвэрлэж, хамтран ажиллахаа илэрхийллээ.