АШУҮИС-ийн 75 жилийн ой, Эпидмиологи Биостатистикийн тэнхмийн 70 жилийн ойг угтсан “Кавасаки өвчний оношилгоо, эмчилгээ, тархвар судлал” сэдэвт олон улсын симпозиум АШУҮИС-ийн эрдмийн өргөөнд 2017 оны 09 сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа.
Уг симпозиумд Япон улсын Кавасаки нийгэмлэгийн эрдэмтэн доктор, профессор нар өөрсдийн судалгааны ажлын үр дүнг танилцуулсан бөгөөд ЭСҮТөвийн Тусламж Үйлчилгээний албаны дарга, эмгэг судлаач эмч Б.Болортуяа, Эс Судлалын Эрт Илрүүлгийн албаны дарга, эмгэг судлаач эмч Б.Ганзориг нар оролцлоо.
Симпозиумын хүрээнд Япон улсын Тохо их сургууль, Охаши Анагаах Ухааны Төвийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, Кавасаки Нийгэмлэгийн Тэргүүн профессор Кей Такахаши ЭСҮТөвд хүрэлцэн ирж, үйл ажиллагаатай танилцлаа.