Умайн хүзүүний эсийн шинжилгээний давтан сургалт явагдлаа

A- A A+
Умайн хүзүүний эсийн шинжилгээний давтан  сургалт явагдлаа

Эмгэг Судлалын Үндэсний Төв, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, эмгэг судлалын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахаар дүүргийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллах төлөвлөгөөг баталсан.

Хамтын ажиллагааны хүрээнд Эс Судлалын Эрт Илрүүлгийн Албанаас Дүүргийн ЭМТөвүүдийн умайн хүзүүний эсийн шинжилгээний материалд оношийн чанарын гадаад хяналт 2017 оны 4 сард хийгдсэн ба 9-р сарын 18-29 хооронд Баянгол, Багануур, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх ДЭМТөвүүдийн эс судлаач нарт “Умайн хүзүүний эсийн шинжилгээ”-ний давтан сургалтыг амжилттай зохион байгууллаа.