Монгол Японы хамтарсан анхдугаар эс судлалын сургалт семинар зохион байгуулагдлаа

A- A A+
Монгол Японы хамтарсан анхдугаар эс судлалын сургалт семинар зохион байгуулагдлаа

Эмгэг Судлалын Үндэсний төвөөс Монгол-Японы хамтарсан анхдугаар эс судлалын сургалт семинарыг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Сургалт семинарт Японы талаас Гунма их сургуулийн профессор, АШУҮИС-ийн зочин профессор Тошио Фукуда, Омори улаан загалмайн эмнэлэг, Эмгэг судлал, лабораторийн тасгийн профессор Ацүхико Сакамото, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын олон улсын их сургуулийн Анагаахын сургууль, Эмгэг судлалын тэнхимийн профессор Ичиро Мори, Гунма их сургуулийн дэд профессор Томоми Ёшида, Гунма их сургуулийн докторант оюутан Цэдэнбалын Батчимэг, Сакура Файнтек Жапан ХХК-ийн гадаад худалдааны менежер Taйши Тоёомасү, Японы LSI Медиэнс корпорацийн мэргэжилтэн Мисаки Таширо нар оролцож, бамбайн эс судлал, телепатологи, иммуногистохимийн чиглэлээр лекц, судалгааны ажлаа танилцууллаа.

 

Монголын талаас Монголын Эмгэг Эд, Эс Судлалын Нийгэмлэгийн тэргүүн Ш.Энхтуяа, Эмгэг Судлалын Үндэсний Төвийн захирал Г.Уянга,  АШУҮИС-ийн АУ-ны доктор, профессор Э.Баярмаа, АШУҮИС-ийн клиникийн профессор, зөвлөх зэрэгтэй эмгэг судлаач эмч, Б.Туул болон нийслэл, дүүрэг болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн эмгэг судлаач эмч, эс судлаач эмч, эс судлаачид, багш нар оролцож, ЭСҮТ-ийг эмгэг судлаач эмч Ц.Бүжидмаа, О.Энхээ, М.Цэцэгдэлгэр нар эд, эс судлалын тохиолдлуудыг хэлэлцүүллээ. Түүнчлэн Өмнөговь аймгийн эмгэг судлаач, эс судлаач эмч нар  онлайнаар холбогдон сургалтанд оролцсоноороо онцлог байлаа.