ХБНГУ-ын Kaufbeurin-Ravensburg эмгэг судлалын институтын эмгэг судлаач эмч, АУ-ны доктор Иохим Алфер 10-р сарын 23-26-ны хооронд Эмгэг судлалын үндэсний төвийн эмгэг судлаач эмч нартай ходоод болон бүдүүн гэдэсний дурангийн биопсийн тохиолдлуудыг хэлэлцэж, зөвлөгөө өгч ажиллав. Түүнчлэн Иохим Алфер эмч 10-р сарын 25, 26-нд монголын эмгэг судлаач эмч нар болон резидент эмч нарт зориулж “ЗӨӨЛӨН ЭДИЙН ХАВДАР, ТҮҮНИЙ АНГИЛАЛ” сэдвээр сонирхолтой лекц уншиж, “WHO classification of tumours of soft tissue and bone”, “WHO classification of tumours of haematopoietic and lymphoid tissues”, “WHO classification of tumours of endocrine organs” гурван номыг ЭСҮТ-д хандивлалаа.