Олон Улсын Ахмадын өдөр - 2017

A- A A+
Олон Улсын Ахмадын өдөр - 2017

Олон Улсын Ахмадын өдрийг угтан Эмгэг судлалын албыг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцон ажиллаж байсан үе үеийн ахмадууддаа 9-р сарын 29-ны өдөр хүндэтгэл үзүүллээ. Олон Улсын Ахмадын өдрийг дэлхий нийтээр 1990 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн ба 2015 онд НҮБ-аас уг өдрийг “Хотжилтын орчинд настны оролцоо ба тогтвортой байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг гишүүн улс орнууддаа уриалсан билээ.

Эмгэг судлалын албыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулан ажиллаж байсан ахмадууддаа Олон улсын ахмадын өдрийн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.