“Дасгал хөдөлгөөн эрүүл амьдралын үндэс” ажлын байрны дасгалыг тогтмолжууллаа

A- A A+
“Дасгал хөдөлгөөн эрүүл амьдралын үндэс” ажлын байрны дасгалыг тогтмолжууллаа

ДЭМБ-ын мэдээлснээр халдварт бус өвчин нийт өвчлөлийн 43%, нас баралтын шалтгааны 60% эзэлж байна. Халдварт бус өвчинд хүргэж буй нийтлэг эрсдэлт хүчин зүйлээс хамгийн түгээмэл эрсдэлт хүчин зүйл нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи тамхины хэрэглээ бөгөөд эдгээр нь илүүдэл жин, артерийн даралт ихдэлт, цусан дахь өөх тос, сахарын хэмжээ нэмэгдэх зэрэг завсрын хүчин зүйл байдлаар илэрч улмаар өвчлөл нас баралтад хүргэдэг. Дэлхийн нийт хүн амын 60% нь хөдөлгөөний хомсдолтой гэсэн судалгаа гарсан байна. Манай улсын хувьд нийт хүн амын 1/3 нь хөдөлгөөний хомсдолтой. 15-44 насны хүн амын 18% нь хөдөлгөөний хомсдолтой нь судалгаагаар тогтоогдсон байна. Насанд хүрсэн хүн хоногт 30минут идэвхитэй хөдөлгөөн хийх ёстой. Хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй таргалалт, зүрх судасны өвчлөл өндөр байна. 

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/61 тушаалаар “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2017 оны 10-р сарын 20-ны өдөр ЭСҮТ-ийн эмч, албан хаагчдад зориулж “Дасгал хөдөлгөөн эрүүл амьдралын үндэс” сэдэвт лекц уншиж, видео хичээл орлоо. ЭСҮТ-ийн эмч, ажилтнууд нэгдсэн журмаар ажлын байрны дасгалыг тогтол хийн, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна.