Эмгэг судлаач эмч нарын дунд зохиогдсон “эмгэг судлаач эмч нарын ур чадварыг ямар шалгуураар үнэлэх вэ?” Сэдэвт багийн ажиллагаа боллоо

A- A A+
Эмгэг судлаач эмч нарын дунд зохиогдсон   “эмгэг судлаач эмч нарын ур чадварыг ямар шалгуураар үнэлэх вэ?” Сэдэвт багийн ажиллагаа боллоо

“Эмгэг судлаач эмч нарын ур чадварыг ямар шалгуураар үнэлэх вэ?” сэдэвтэй чөлөөт арга хэмжээ 2017 оны 11 сарын 08-ны өдөр эмгэг судлаач эмч нарын дунд зохиогдлоо. Уг арга хэмжээнд нийт 11 эмгэг судлаач эмч оролцсон бөгөөд “Сарнай”, “Дэгдээхий” гэсэн 2 багт хуваагдаж ажиллав. Хүн бүрийн саналыг тусгах зорилгоор олон улсад хэрэглэгддэг, асуудлыг үр дүнтэй шийдэх KJ аргачиллыг ашиглав. Багийн ахлагч нар боловсруулсан санаануудаа нэгтгэн бусдад илтгэв.

Эмгэг судлаач эмч нарын ур чадварыг үнэлэхэд зөвхөн мэргэжлийн ур чадвар төдийгүй эмчийн анагаах ухааны суурь мэдлэг, багаар ажиллах чадвар, хувь хүний зан төлөв болон харилцаа хандлага, ёс зүйтэй холбоотой асуудлууд тусгагдсан оновчтой гэдэг нь тодорхойлогдлоо.