“MNS ISO 5189:2015 стандарт нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх” аяны хүрээнд хүүхдийн тасаг идэвхтэй оролцлоо

A- A A+
“MNS ISO 5189:2015 стандарт нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх”  аяны хүрээнд хүүхдийн тасаг идэвхтэй оролцлоо

 

MNS ISO 5189:2015 хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх аяны хүрээнд Эмгэг судлалын тусламж үйлчилгээний албаны долоо хоногт хүүхдийн эмгэг судлалын тасгийн хамт олон багаараа санаачлагатай ажиллаж, ажлынхаа үр дүнг тайлагнав. Уг аяны хүрээнд тасагтаа лабораторийн өрөө болон эмч нарын өрөөнд байрлуулах ёстой бичиг баримт бүхий 10 хавтас бэлтгэн байршуулж, бичиг баримтын цэгцлэлтийг бүрэн хангасан. Мөн багуудад хуваагдан батлагдсан журам, тоног төхөөрөмжийн стандарт ажиллагааны заавруудтай танилан, хэлэлцүүлэг өрнүүллээ.