Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга, “Шинэ анагаах ухаан” их сургуулийн ректор, профессор М.Амбага нар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Эмгэг судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтныг докторантур, магистрантурын болон төгсөлтийн дараах сургалтад суралцуулах, нөгөө талаас “Шинэ анагаах ухаан” их сургуулийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр хийх эмнэлзүй, практик сургалтыг явуулах чиглэлээр цаашид хамтран ажиллахаар болов.