Анатомийн эмгэг судлалын үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагч резидент эмч нарын онолын мэдлэгээ сайжруулах, мэргэжлийн англи хэлний үгийн сангаа баяжуулах зорилгоор хийдэг цуврал эрдэм шинжилгээний “журнал клуб” 2017 оны 11-р сарын 23-нд боллоо. Энэ удаа анатомийн эмгэг судлалын 2-р дамжааны резидент эмч Н.Мөнх-Амгалан, Э.Мөнхсүлд нар “Эгэмний дээрхи тунгалгын булчирхайн нарийн зүүний хатгалтын эс судлалын шинжилгээ” (Fine needle aspiration cytology of supraclavicular lymph nodes:Our experience over a three-year period, Journal of Cytology, July 2011 Vol28) сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийг орчуулан бэлтгэж, танилцуулав.
Идэвхитэй оролцсон нийт резидент эмч нартаа сурлагын өндөр амжилт хүсье.