Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгийн захиалгаар Эмгэг судлалын үндэсний төв дээр “Эмгэг судлалын туслах ажилтан”-ы мэргэжил олгох 45 хоногийн сургалтанд хамрагдсан Баатар овогтой Гантуяа мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа. Уг сургалт нь зөвхөн Эмгэг судлалын үндэсний төвд шавь сургалтын хэлбэрээр зохион байгуулагдаж байна.