НЭМГазар болон ЭСҮТөвийн хамтын ажиллагааны хүрээнд 2017 оны 12-р сарын 5-нд ЭСҮТөвийн захирал, албадын дарга нар болон НЭМГазрын чанарын мэргэжилтэн, Нийслэлийн Амаржих газруудын удирдлага, чанарын албадууд оролцсон “Эх барихын эмгэг судлал” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг болов. Уулзалтад эх барихын эмгэг судлалын өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх талаар хэлэлцэн, цаашид талууд хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллахаар шийдвэрлэлээ.