Эмгэг судлалын лавлагаа лабораторит үйлчлүүлэгч нарын анхааралд

A- A A+
Эмгэг судлалын лавлагаа лабораторит үйлчлүүлэгч нарын анхааралд

 

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТА ЭДИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХДӨӨ ДАРААХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ЭСЭХИЙГ ЛАВЛАЖ ҮЗНЭ ҮҮ!

  1. Шинжилгээний илгээмжийн дагалдах бичигт:
  • Үйлчлүүлэгчийн овог, нэр, нас хүйс
  • Эмнэлзүйн тодорхой мэдээлэл
  • Шаардлагатай багажийн шинжилгээний дүгнэлтүүд
  • Шинжилгээг илгээж буй байгууллагын нэр, хаяг
  • Сорьц авсан огноо
  • Эмчлэгч эмчийн нэр, утасны дугаар

 

  1. Мэс заслын болон онош тогтоох эдийг  том амсартай  саванд 10% формалины уусмалд бэхжүүлсэн байх.
  2. Эд хийсэн сав дээр үйлчлүүлэгчийн овог нэр, нас хүйсийг бичиж унагахгүйгээр наасан байна.

Дээрх шаардлагыг хангаагүй болон эд зөрсөн тохиолдолд эдийг хүлээн авах боломжгүй.

ЭСҮТ-ИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА