Эмгэг судлалын лавлагаа лаборатори нь Японы ажлын бүтээмж, эмх цэгц сайжруулах 5S аргыг хэрэгжүүлэн ажиллаж байна. “5S” арга гэж “сэйри” (цэгцлэх), “сэйтон” (нягт нямбай), “сэйко” (цэвэрлэх), ”сэйкэцү” (хэвшүүлэх),” шицүки” (зуршил болгох) гэсэн япон үгнээс гаралтай бөгөөд Японы эмх цэгцтэй, дэг журамтай ажиллах алтан зарчим юм. 5S-ийн гол агуулга нь ажилтан нэг бүр ”5S”-ийг хэнээр ч хэлүүлэхгүй, хэвшил зуршил болгон өдөр бүр хэрэгжүүлэх явдал юм.