Эмгэг судлалын үндэсний төвийн Эмгэг судлаач эмч О.Энхээ оны шилдэг залуу эмчээр шалгарч Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу эмч” цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.
Монголын Залуучуудын Холбооноос хоёр дахь жилдээ санаачлан зохион байгуулж буй оны шилдэг залуу эмч шалгаруулах “Үндэсний ирүүлийг сахигч” ёслолын үйл ажиллагаа МЗХ-ны хүндэтгэлийн танхимд 2017 оны 12 сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа.
“Үндэсний ирүүлийг сахигч”-д эрүүл мэндийн салбарт тасралтгүй таваас дээш жил ажилласан, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа дутагдал гаргаагүй, ажил мэргэжлийн ур чадвараараа бусдыгаа манлайлан ажилласан, дотоод болон гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж оролцсон, нийгэм олон нийтийн ажилд идэвхтэй оролцогч, санаачлагч, зохион байгуулагч байх зэрэг шалгуур болзлыг хангасан 40 гаруй шилдэг эмч нар материалаа ирүүлсэн юм. Шилдэгээр шалгарсан эмчдээ баяр хүргэн ажлын өндөр амжилт хүсье.
Эх сурвалж
http://www.myf.mn/n/dkby