ЭМЯ-наас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан 2017 оны 12-р сарын 20-25-ны хооронд Эмгэг судлалын үндэсний төвөөс Улаанбаатар хотын Сонгино хайрхан, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төвд “Эд, эсийн шинжилгээний тухай юу мэдэх вэ” сэдвээр үйлчлүүлэгчид сургалт, сурталчилгааг зохион байгууллаа. Сурталчилгаанд 350 гаруй иргэд хамрагдсан ба ард иргэдэд аливаа өвчин эмгэгийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд эд, эсийн шинжилгээ чухал ач холбогдолтой болохыг таниулж, ойлголт өгсөн сайшаалтай ажил боллоо.