Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэгт мэргэжил дээшлүүллээ

A- A A+
Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэгт мэргэжил дээшлүүллээ

2017 оны 12-р сарын 18-29-ны хооронд Эмгэг Судлалын үндэсний төвийн Эс судлалын эрт илрүүлгийн албаны дарга,  эс судлаач эмч Б.Ганзориг БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн эмгэг судлалын тасагт эсийн шинжилгээний чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдлаа.

Б.Ганзориг эмч нь энэ удаагийн сургалтаар мэдлэгээ улам батжуулах, шинэ мэдлэг мэдээлэл олж авсан төдийгүй, Эмгэг судлалын үндэсний төвийн эмгэг судлалын лавлагаа лабораторит гадны туршлагыг нутагшуулах туршлага судлах чухал үйл явдал боллоо. Одоогийн бидний хөгжил, өөрчлөлтөөс ирээдүйн олон жилийн дараах эмгэг судлалын салбарын хөгжил хамаарах буюу нэг хүний хөгжил ч үүнд хувь нэмэр болох тул хувь хүн бүр өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн, урам зоригтой, хариуцлагатай ажиллах нэгэн зорилготой байх нь чухал юм хэмээн сургалтанд хамрагдсан эмч сэтгэгдэлээсээ хуваалцаа.

2018 ондоо ажлын амжилтаар дүүрэн байхыг хүсэе!