Эмгэг судлалын үндэсний төвийн бүтэц, үйл ажиллагааны стандарт батлагдлаа

A- A A+
Эмгэг судлалын үндэсний төвийн бүтэц, үйл ажиллагааны стандарт батлагдлаа

Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор энэ оны 11 дүгээр сарын 29-нөөс эхлэн заавал мөрдөхөөр Эмгэг судлалын үндэсний төвийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 6676:2017 батлууллаа.

Монгол Улсын “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай” хуультай уялдан “Эрүүл мэндийн тухай” хуулийн “Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо” гэсэн дөрөвдүгээр бүлэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрөл, чиг үүрэг шинэчлэгдсэн.

Иймээс хуультай нийцүүлэн эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартыг шинэчлэх, шинээр боловсруулах ажлыг Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/182 дугаар тушаалаар Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллан Эмгэг судлалын үндэсний төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг боловсруулсан.