Засгийн газрын 2008 оны 32 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Эмгэг судлалын үндэсний төв мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан онлайн хурал, зайн оношилгоог үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байгаа билээ.
2018 онд аймаг орон нутгийн мэргэжилтнүүдийг мэргэжил аргазүйн зөвлөгөөгөөр хангах бүсчилсэн онлайн уулзалтын төлөвлөгөөт хуваарийг гарган, эхний уулзалтыг 2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний алба, Эс судлалын эрт илрүүлгийн алба, Чанарын алба хамтран Орхон БОЭТ, Дархан-Уул аймгийн НЭ-ийн эмгэг судлаач нартай амжилттай зохион байгуулав.
Цаашид хуваарийн дагуу бүх аймаг, орон нутгийн мэргэжилтнүүдтэй холбогдож, байнгын хамтын ажиллагааг бэхжүүлэн, мэргэжил арга зүйгээр ханган ажиллана.