Эмгэг судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар хоорондын хамтарсан сургалт зохион байгуулагдлаа

A- A A+
Эмгэг судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар хоорондын хамтарсан сургалт зохион байгуулагдлаа

Эмгэг судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар хоорондын  “Хамтын ажиллагааны санамж бичиг “ хэрэгжүүлэх ажлын хүрээнд  “Сорьц авах, тээвэрлэхтэй холбоотой алдаа эрсдлээс сэргийлэх нь” сэдэвт НЭМГазрын харъяа эрүүл мэндийн байгууллагын чанарын албаны дарга, лабораторийн эрхлэгч, эх барих эмэгтэйчүүдийн болон мэс заслын эмч, мэргэжилтэн  нар оролцсон сургалт зохион байгуулагдлаа.

“ Эмгэг судлалын үндэсний төвийн үйл ажиллагаа, сорьц авах тээвэрлэхтэй холбоотой анхаарах асуудал” “Дүүргийн эрүүл мэндийн төвийн эс судлалын шинжилгээний 2017 оны чанарын гадаад үнэлгээний талаар, эсийн шинжилгээний аргачлал” “Сорьц авах үйл ажиллагаанд баримтлах Эрүүл мэндийн сайдын тушаал, журмын хэрэгжилт” сэдэвт илтгэл тавигдаж, сорьц авах, тээвэрлэхтэй холбоотой алдаа эрсдлийн тохиолдол хэлэлцэж, цаашид ЭСҮТ,НЭМГазраас өгсөн “Зөвлөмж”-ийг  хэрэгжүүлж ажиллахыг сануулав.