Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос зохион байгуулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг чадавхижуулах нь” сэдэвт ээлжит сургалтанд ЭСҮТ-ийн ХАБЭА-н ажилтан Б.Батгиймаа 2018 оны 1-р сарын 19-ны өдөр хамрагдлаа.
Сургалтаар “ Эрүүл мэндийн салбар- Хөдөлмөрийн аюулгүй байдал”, “Аюулгүй ажиллагаанд хувь хүний оролцоог нэмэгдүүлэх нь”, “Эрсдлийн үнэлгээ багаар хийх аргачлал” зэрэг илтгэлүүд тавигдаж, нийт оролцогч нар гэрчилгээ болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үнэмлэх гардан авлаа.