“Журнал клуб”-ын ээлжит хэлэлцүүлэг боллоо

A- A A+
 “Журнал клуб”-ын ээлжит хэлэлцүүлэг боллоо

Анатомийн эмгэг судлалын үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагч резидент эмч нарын онолын мэдлэгээ сайжруулах, мэргэжлийн англи хэлний үгийн сангаа баяжуулах зорилгоор хийдэг цуврал эрдэм шинжилгээний “Журнал клуб” хэлэлцүүлэг 2018 оны 1-р сарын 18-нд боллоо.  Энэ удаа анатомийн эмгэг судлалын 2-р дамжааны резидент эмч С.Мандал, Б.Өнөрброгил  нар “Умайн хүзүүний хавдрын урьдал үеийн болон хавдрын оношлогоонд уламжлалт ПАП түрхэц, шингэнд суурилсан цитологи, кольпоскопи хийх аргын харьцуулсан судалгаа” (A Comparison of 3 Ways of Conventional Pap Smear, Liquid -Based Cytology and Colposcopy vs Cervical Biopsy for Early Diagnosis of Premalignant Lesions or Cervical Cancer in Woman with Abnormal Conventional Pap Test, July 2012) сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийг орчуулан бэлтгэж, танилцуулав. Энэхүү судалгаа нь эсийн шинжилгээнд ашигладаг үндсэн гурван арга, тэдгээрийн давуу болон сул тал, ялгаа, хамаарал, үр дүн зэргийг дүгнэсэн байна.  

Идэвхитэй оролцсон нийт резидент эмч нартаа сурлагын өндөр амжилт хүсэе!