Япон улсын Эмгэг судлалын нийгэмлэгтэй хамтран Монгол-Японы эмгэг судлаач эмч нарын хамтарсан анхны сургалт семинар 2016 оны 10 сард зохион байгуулагдсанаас хойш Эмгэг Судлалын Үндэсний Төв нь Япон улсын Гунма их сургууль ба Эрүүл мэнд нийгмийн хамгааллын олон улсын их сургууль (International University of Health and Welfare)-тай телепатологийн зөвлөгөө авч хамтран ажиллаж байгаа билээ. Эмгэг судлаач эмч нар дотоод зөвлөгөөнөөр хэлэлсэн тохиолдлуудаас сонгон, “Vision-tec” төхөөрөмжийн тусламжтайгаар скандаж Offline зөвлөгөө авахаар байршуулдаг бөгөөд Япон улсын профессор Ичиро Мори тогтмол хариу зөвлөгөө өгч, бидэнд арга зүйн дэмжлэг үзүүлдэг. Цаашид уг үйл ажиллагааг тогтмол явуулж, энэ онд телепатологийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр хоёр тал зорин ажиллаж байна.