Эмгэг судлалын үндэсний төв нь төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг, зарим хувийн хувшлийн эмнэлгүүдэд эмгэг судлалын тусламж, үйлчилгээний тайлангийн хурлыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ онд төлөвлөгөөт хуваарийн дагуу эмнэлгүүдийн 2017 оны тайлан хурлууд амжилттай зохион байгуулагдаж байна.
Одоогийн байдлаар ХСҮТ, УНТЭ, ХӨСҮТ, НӨАГ, НХАГ, НААГ, Ачтан эмнэлэг болон бүх дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын тусламж, үйлчилгээний талаарх тайлангийн хурлууд хийгдээд байна. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн тайлангийн хуралд Нийслэлийн эрүүл мэндийн газрын үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Г.Нарантуяа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Энхжаргал нар оролцсон нь тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа. Эмгэг судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Ш.Энхтуяа ХСҮТ-ийн, Б.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-ийн тайлан хуралд оролцож, үнэтэй зөвлөгөөгөө өгөв. Энэ жил тайлан хурлын чанарыг сайжруулах зорилгоор тус төвийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний алба, Чанарын албанаас бүх тайлан хуралд үнэлгээ өгч, хамтран ажиллаж байна.