Эрдмийн зөвлөлийн хурал боллоо

A- A A+
Эрдмийн зөвлөлийн хурал боллоо

 

Эмгэг судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн хурал 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

  • ЭСҮТ-ийн Эрдмийн зөвлөлийн 2017 оны тайлан, 2018 оны төлөвлөгөөг Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, АУ-ны доктор Д.Адилзаяа танилцуулав.
  • ЭСҮТ-ийн эрдэм шинжилгээний төсөлт ажлын тайлан, төлөвлөгөөний танилцуулгыг Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албаны дарга, АУ-ны доктор О.Дуламсүрэн танилцууллаа.
  • ЭМЯ-ны захиалгаар 2019 оноос хэрэгжих Шинжлэх ухаан технологийн захиалгад оруулах 5 төслийн санал танилцуулагдав.

Эрдмийн зөвлөлийн гишүүдээс төслүүдэд өгсөн санал, зөвлөмжийг тусган сайжруулаад ЭМЯ-нд хүргүүлэх шийдвэр гаргалаа. Түүнчлэн 2018 оныг ЭМЧ-СУДЛААЧ, ЭМЧ-ТЕХНИКЧ-ийн жил болгоё гэсэн саналтайгаар Эрдмийн зөвлөлийн 2018 оны эхний хурал амжилттай болж өндөрлөлөө.