Эмгэг судлалын үндэсний төв нь өвчний оношилгооны чадамжийг нэмэгдүүлэх, онош тодруулах өндөр ач холбогдолтой шинжилгээний аргачилалыг нэвтрүүлэх, дэлхийн техник техниологийн дэвшилттэй зэрэгцэн хөгжихийг гол зорилгоо болгон чиглүүлж ажилласны дүнд тус төвийн лавлагаа лабораторид 2015 оноос эхлэн иммуногистохимийн шинжилгээний аргачилалыг нэвтрүүлж эхэлсэн. Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Төгсөлтийн дараах гадаад сургалтын 2017-2020 оны тэргүүлэх чиглэл, 2017 оны гадаад сургалтын төлөвлөгөө батлах тухай” А/312 дугаар тушаалын дагуу Япон улсын Гүнма их сургуульд иммуногистохимийн эмгэг судлалын шинжилгээний чиглэлээр мэргэжил дээшлүүлэх 1 сарын сургалтанд Лавлагаа лабораторийн эрхлэгч, эмгэг судлаач эмч Г.Саруул, лабораторийн техникч Г.Гантуяа нар амжилттай суралцаад ирлээ.