Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний тайлан хурлууд 2018 оны 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 6-ны хооронд хамтран ажилладаг нийт 24 эмнэлгийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жил тайлан хурлын чанарыг сайжруулах зорилгоор тус төвийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний алба, Чанарын албанаас бүх тайлан хуралд үнэлгээ өгч, хамтран ажилласан нь онцлог байлаа. 2018 оны 02 сарын дугаар 09-нд тайлан хурлын хэлэлцүүлэг болж чанарын менежер Б. Батгиймаа нэгдсэн үнэлгээ, эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга Б.Болортуяа тайлан хурлын бэлтгэл, эмч нарын илтгэх байдалд зайлшгүй анхаарах зүйлс, цаашид эмгэг судлалын тайлан хурлыг хэрхэн сайжруулах талаар танилцуулж санал, зөвлөмж өгөв. Мөн эмгэг судлаач эмч нар өөрсдийн санал бодлоо солилцсон үр дүнтэй хурал боллоо.