2018 оныг “Сахилга, хариуцлага, чанарын жил” болгон зарлалаа

A- A A+
2018 оныг “Сахилга, хариуцлага, чанарын жил” болгон зарлалаа

 

Эмгэг судлалын үндэсний төвийн захирлын 2018 оны А/14 дүгээр тушаалаар 2018 оныг “Сахилга, хариуцлага, чанарын жил” болгон зарлалаа.

Энэхүү тушаалаар Монгол улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, Засгийн газрын “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах, байгууллагаар үйлчлүүлж буй иргэн, эрүүл мэндийн байгууллагуудад ээлтэй, нээлттэй, хүртээмжтэй, үр дүнтэй, хүлээгдэл чирэгдэлгүй үйлчилгээг ёс зүйн харилцаа хандлагын өндөр түвшинд үзүүлж, эмч, ажилтнуудын ажлын сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах, сайжруулах зорилго болголоо.

Мөн тушаалаар “Сахилга, хариуцлага, чанарын жил” болгосонтой холбогдуулан байгууллагын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан зорилтод арга хэмжээний хэрэгжилтийг ханган ажиллахыг албаны дарга, тасгийн эрхлэгч, лабораторийн эрхлэгч нарт үүрэг болгосон.