Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар шагнагдлаа

A- A A+
Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар шагнагдлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 02 дугаар 15-ны өдрийн А/27 дугаар тушаалаар төрийн үйлчилгээний албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлж амжилт гаргасан Эмгэг судлалын үндэсний төвийн хуулийн зөвлөх, дотоод хяналтын ажилтан С.Батбаатар Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнагдлаа. Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хамт олны өмнө шагналыг гардуулан, баяр хүргэлээ.

 

Эмгэг судлалын албыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулан ажиллаж буй С.Батбаатар танд баяр хүргэж, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.