Анатомийн эмгэг судлалын үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагч резидент эмч нарын онолын мэдлэгээ сайжруулж, мэргэжлийн англи хэлний үгийн сангаа баяжуулах зорилгоор хийдэг цуврал эрдэм шинжилгээний “Журнал клуб” хэлэлцүүлэг 2018 оны 02-р сарын 22-ны өдөр боллоо. Энэ удаа анатомийн эмгэг судлалын 2-р дамжааны резидент эмч Т.Есөнбол, С.Алтанцэцэг нар “Тархины артери венийн мальформаци” буюу (Masaki Komiyama, Pathogenesis of brain anteriovenous malformations, Neurol Med Chir (Tokyo) 56, 317-325, 2016) сэдэвт эрдэм шинжилгээний тойм өгүүллийг орчуулан бэлтгэж, танилцууллаа. Тархины артери венийн мальформаци нь endoglin, alk1 генд удамшлын болон тохиолдлоор мутаци үүссэнээс бий болж, улмаар уг өвчний эмгэг жамыг ойлгосноор эмчилгээг бий болгох боломжтойг харуулсан судалгаа байв.
Идэвхитэй оролцсон нийт резидент эмч нартаа сурлагын өндөр амжилт хүсэе!