Эмгэг Судлалын Үндэсний Төвд “Эмгэг судлаач эмч”, “Эмгэг судлалын туслах ажилтан”, “Угаагч”-ийн ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

A- A A+
Эмгэг Судлалын Үндэсний Төвд “Эмгэг судлаач эмч”, “Эмгэг судлалын туслах ажилтан”, “Угаагч”-ийн ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

“Эмгэг судлаач эмч”-ийн ажлын байранд тавигдах шаардлага:
• Хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
• Эмгэг судлаач эмчийн үндсэн мэргэшил эзэмшсэн
• Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрө лтэй
• Англи, орос хэлний зохих түвшний мэдлэгтэй
• Багаар ажиллах чадвартай
• Хувийн зохион байгуулалт сайтай, тогтвор суурьшилтай ажиллах
• Бие даан өөрийгөө хөгжүүлэх чадвартай

“Эмгэг судлалын туслах ажилтан”-ы ажлын байранд тавигдах шаардлага:
• Эмгэг судлалын туслах ажилтны мэргэжил олгох сургалтад хамрагдсан байх
• Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг баримталж ажиллах
• Багаар ажиллах чадвартай
• Хувийн зохион байгуулалт сайтай, тогтвор суурьшилтай ажиллах
• Бие даан өөрийнгөө хөгжүүлэх чадвартай
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор

“Угаагч”-ийн ажлын байрыг зарлаж байна. Ажлын байранд тавигдах шаардлага:
• Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг баримталж ажиллах
• Багаар ажиллах чадвартай
• Хувийн зохион байгуулалт сайтай, тогтвор суурьшилтай ажиллах

"Нярав"-ийн ажлын байранд тавигдах шаардлага:
• Нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
• Англи, орос хэлний зохих түвшний мэдлэгтэй
• Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
• Багаар ажиллах чадвартай
• Хувийн зохион байгуулалт сайтай, тогтвор суурьшилтай ажиллах
• Өгөгдсөн ажлыг хугацаанд нь амжуулах, ачаалал даах чадвартай байх
• Бие даан өөрийнгөө хөгжүүлэх чадвартай

Бүрдүүлэх материал
• Ажилд орохыг хүссэн өргөдөл
• Төрийн албан хаагчийн маягт №01-г бөглөх
• Хувийн намтар (Curriculum Vitae)
• Иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулах
• Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулах
• Өмнө нь ажиллаж байсан бол байгууллагын даргын тушаалын хуулбар

Бүрдүүлэх материалыг хүний нөөцийн менежер 2018 оны 03-р сарын 15-ны өдрийг хүртэл хүлээж авна.
Таныг тогтвор суурьшилтай ажлын байр, эвсэг хамт олон хүлээж байна.
Харилцах утас: 313-820, 9903-2857