ЭСҮТ-д оношлогдсон амьд сорьцын шинжилгээний онош дүгнэлтэд Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмгэг судлалын мэргэжилийн салбар зөвлөл 2017 оны 12-р сард хөндлөгийн хяналт хийсэн. Дээрхи хяналтын дүнд ЭСҮТ-ийн эмгэг судлаач эмч нарт хоол боловсруулах замын болон эмэгтэйчүүдийн эмгэгийн оношлогооны чиглэлээр онолын мэдлэгийг дээшлүүлэх давтан сургалт зохион байгуулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг мэргэжилийн салбар зөвлөлөөс өгсөн.
Зөвлөмжийн дагуу Эмгэг судлалын тусламж үйлчилгээний албанаас эмгэг судлаач эмч нарын давтан сургалтыг онолын мэдээлэл бэлтгэн, танилцуулах хэлбэрээр өглөө бүр явуулахаар шийдвэр гарсан. Насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасаг 2018 оны 2 дугаар сарын 26-аас 4 дүгээр сарын 19-г дуустал зохион байгуулахаар төлөвлөж, хуваарийн дагуу эхний сургалт 2 дугаар сарын 26-нд болж өнгөрлөө.