Дэлхийн эмч нарын өдөр

A- A A+
Дэлхийн эмч нарын өдөр

1933 оны 3-р сарын 30 өдөр Америкийн эмч Eudora Brown анх удаа мэдээгүйжүүлэх тариа хэрэглэн өвчтөнд ямар нэгэн зовиур мэдрүүлэлгүйгээр хоолойн хавдрыг авснаар мэс заслын салбарт маш том дэвшил гаргасан түүхтэй бөгөөд 1990 оны энэ өдрийг АНУ-д “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэн ирсэн байна. Олон улсын хэмжээний тэмдэглэлт энэ өдөр эмч мэргэжлээрээ бахархах, олон нийтэд мэргэжлээ таниулан сурталчлах, илааршсан хүмүүс эмчдээ талархлаа илэрхийлэн, чин сэтгэлийн үгээ хэлдэг өдөр болгон улам өргөжиж байгаа билээ. Эмгэг судлалын үндэсний төвөөс 3 сарын 1 ээс "Олон улсын эмч нарын өдрийг угтсан мэргэжлээ сурталчлах аян"-ы хөтөлбөрийг эхлүүлж байна.