Эмгэг судлалын үндэсний төв болон Хавдар судлалын үндэсний төвийн хамтын ажиллагааны хүрээнд ХСҮТ-ийн Б.Анархүү тасгийн эрхлэгчтэй эмгэг судлалын тасгийн хамт олноос ЭСҮТ-ийн тусламж үйлчилгээний албанд “Америкийн хавдрын нэгдсэн холбоо”-ноос гаргасан “AJCC Cancer Staging Manual” номын шинэ хэвлэлийг дурсгалаа. Америкийн хавдрын нэгдсэн холбооноос эрхлэн гаргадаг хавдрын сүүлийн үеийн ангилал, оношлогооны гарын авлага болох уг номын 8 дахь хувилбар 2017 онд шинэчлэгдэн гарсан бөгөөд энэхүү ном нь эмгэг судлаач эмч нарын өдөр тутам хэрэглэдэг гарын авлага билээ.