“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Эмгэг судлалын үндэсний төвийн тусламж үйлчилгээний албанаас 2018 оны 3 сарыг “Олон улсын эмч нарын өдрийг угтсан мэргэжлээ сурталчлах 1 сарын аян” болгон зарласан бөгөөд аяны хүрээнд “Миний мэргэжил-Миний бахархал” сэдэвт илтгэлийн тэмцээн 3-р сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд ахмад эмгэг судлаач эмч Г. Сүхээ, Л. Чойжоохүү, Д. Нарантуяа, Ч. Энхтуул, Б. Нина нар уригдан ирж, өөрсдийн дурсамж, үнэт сургаалиа залуу үеийнхэн бидэнд харамгүй хуваалцсан сайхан үйл явдал боллоо. Илтгэлийн тэмцээнд нийт 11 илтгэл ирүүлснээс, 7 эмч өөрийн биеэр илтгэл тавьж, ахмад эмгэг судлаач эмч нараас бүрдсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн нэгдсэн шийдвэрээр “Шилдэг илтгэгч”-ээр Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эмгэг судлаач эмч Г.Ганхүү шалгарлаа. Шилдэг илтгэгч маань АШУҮИС-ийн төгсөх дамжааны оюутнууд болон Шинэ Монгол ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдад өөрийн мэргэжлийн талаар таниулан сурталчлах юм.