Монголын Гастроэнтерологийн нийгэмлэг, УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвөөс хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Элэгний эмгэг-урхаг хүндрэл, оношлогоо эмчилгээний менежмент” сэдэвт сургалт 2018 оны 03-р сарын 23-ны өдөр зохион байгуулагдлаа. Бүх шатлалын улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн ерөнхий мэргэжил, өрхийн анагаах ухаан, дотор, гастроэнтеролог, халдварт, хавдар, дуран, эрчимт эмчилгээ, эмгэг судлаач эмч нарт зориулсан уг сургалтад Эмгэг судлалын үндэсний төвийн Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч М.Пагамдулам, эмгэг судлаач эмч Г.Ганхүү, Насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасгийн эмгэг судлаач эмч Б.Цэнд-Аюуш нар оролцлоо.