РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН эрдэм шинжилгээний ээлжит хэлэлцүүлэг боллоо.

A- A A+
РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН эрдэм шинжилгээний ээлжит хэлэлцүүлэг боллоо.

Анатомийн эмгэг судлалын үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагч резидент эмч нарын онолын мэдлэгээ сайжруулж, мэргэжлийн англи хэлний үгийн сангаа баяжуулах зорилгоор хийдэг цуврал Эрдэм шинжилгээний “Журнал клуб”-ын энэ удаагийн хэлэлцүүлэг 2018 оны 3-р сарын 22-ны өдөр болж, анатомийн эмгэг судлалын 2-р дамжааны резидент эмч Д.Анх-Оргил, Ч.Мөнхжаргал нар “Бага эрсдэлт Т1-с өндөр эрсдэлт Т2 ангиллын мэс заслын дараах хавдрын хими эмчилгээ: Нэг аргын, олон талт аргын клиникийн туршилтын II-үе шат” ( Postoperative Chemoradiotherapy After Local Resection for High-Risk T1 to T2 Low Rectal Cancer: Results of a Single-Arm, Multi-Institutional, Phase II Clinical Trial (2017;60:914-921) сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэг танилцууллаа.

Энэхүү судалгаанд урт болон богино хугацаанд хими эмчилгээ хийлгэсэн, эрт үедээ оношлогдсон хүмүүсийг хамруулсан. Учир нь эмгэг судлалын шинжилгээнд өөр өөр зураглал гарсан учир дээрхи зүйлсийг үндэслэж судалгааг эхлүүлсэн. Судалгааны дүгнэлт: Хими эмчилгээнд орсон Т1 зэрэглэлийн муу ялгаралтай булчирхайлаг өмөн нь субмукосал болон судсанд үсэрхийлэл өгсөн бол эмнэлзүй болон эдийн шинжилгээнд өндөр эрсдэлт бүлэгтэйд багтсаныг батлав.

Идэвхитэй оролцсон нийт резидент эмч нартаа сурлагын өндөр амжилт хүсэе!