ЭСҮТ-ийн эмгэг судлаач эмч, эс судлаач, резидент эмч нарын онолын мэдлэгийг дээшлүүлэх давтан сургалт хуваарийн дагуу зохион байгуулагдаж буй ээлжит сургалт 3-р сарын 26-28 өдрүүдэд дараах сэдвийн хүрээнд явагдаж байна.
- “Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үе шат”
- “Судалгааны загвар боловсруулах, түүвэрлэх аргазүй, статистик боловсруулалт”
- “Тайлангаа эрдэм шинжилгээний өгүүлэл болгон бичих, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих (бичгэн, зурган), илтгэл танилцуулах”
ЭСҮТ-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУ-ны доктор, профессор Д.Оюунчимэг сургалтад багшлан, эрдэм мэдлэгээ хуваалцаж байна.