“Сүрьеэтэй тэмцэх өдөр”-ийг тэмдэглэлээ

A- A A+
“Сүрьеэтэй тэмцэх өдөр”-ийг тэмдэглэлээ

Жил бүрийн 03-р сарын 24-ний өдрийг Дэлхий нийтээр “Сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан Эмгэг судлалын үндэсний төвөөс үйлчлүүлэгч, ажилтнууддаа зориулан олон нийтийн арга хэмжээ зохион байгууллаа.

Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран сүрьеэ өвчний талаарх мэдээллийг үйлчлүүлэгч болон байгууллагын нийт ажиллагсдад “Сүрьеэ өвчинтэй тэмцэх тухай зөвлөмж”, “Сүрьеэ өвчний талаарх богино хэмжээний видео хичээл”-ээр хүргэлээ. Тус төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны их эмч н.Доржмаа “Сүрьеэ өвчний тархалт, эмчилгээ”-ний талаар сүүлийн үеийн мэдээллийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ЭСҮТ-ийн нийт ажиллагдад хийлээ.