“Аюулгүй ажиллагаа-таны гарт” сарын аян 2018 оны 03 дугаар сарын 26 өдрөөс 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлөөс зарлалаа.
Тус аяны хүрээнд Хүүхдийн эмгэг судлалын тасгийн лабораторийн техникч нарын 1-р баг “Цус ба биологийн шингэн асгарах үеийн биоаюулгүй ажиллагаа”-ны үзүүлэх сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Лавлагаа лабораторийн техникч нарт зохион байгууллаа.
Энэхүү үзүүлэх сургалтаар лабораторийн техникч нар цус ба биологийн шингэн асгарах үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгаж, практикт гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай ур чадвар эзэмшлээ.