“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн яамны харъяа Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Ш.Энхтуяа, нарийн бичгийн дарга Э.Баярмаа, зөвлөлийн гишүүд Л.Галцог, Б.Уранчимэг, Б.Оюун-Эрдэнэ, Б.Туул нар Эмгэг судлалын үндэсний төвийн нийт эмгэг судлаач эмч нартай 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр уулзалт зохион байгуулагдлаа.
АУ-ны доктор, профессор Э.Баярмаа эмгэг судлалын салбарын зөвлөлийн үйл ажиллагааны талаар танилцуулж, эмгэг судлаач эмч нарыг мэргэжил, боловсролын зэргээ ахиулах талаар уриалав. Мөн зөвлөх эмч нар эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд тулгарч байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар эмгэг судлаач нарт санал, зөвлөгөө өгч, мэргэжлээрээ бахархах сэдэлжүүлсэн уулзалт боллоо.