Жил бүрийн 3 дугаар сарын сүүлийн 7 хоногийг “Давсны зохистой хэрэглээг сурталчлах” өдрүүд тохиодог. “Давсны зохистой хэрэглээг сурталчлах” өдрийг тохиолдуулан Эс судлалын эрт илрүүлгийн албаны зүгээс төвийн нийт ажилчдад зориулсан мэдээлэл, сурталчилгааны ажил зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд давсны зохистой хэрэглээний талаарх ойлголтыг багтаасан товхимол, зурагт хэвлэлүүдийг тарааж, давс хэт их хэрэглэснээс үүсэх өвчин эмгэгүүдийн талаарх мэдээлэл, давсны хэрэглээгээ бууруулах зөвлөмжийг нийт ажиллагсдад өглөө