Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй Авлигатай тэмцэх газрын даргын баталсан 2018 оны 2 дугаар улиралд зохион байгуулах “Авлигын эсрэг сургалтын хуваарь”-ийн дагуу 2018 оны 04 дүгээр сараас эхлэн Эмгэг судлалын үндэсний төвийн удирдлага, алба, нэгжийн дарга, эрхлэгч, хүний нөөц, худалдан авах ажиллагаа, санхүү, төсөв, хуулийн асуудал хариуцсан ажилтан нар уг сургалтад хамрагдаж байна.
Энэхүү сургалтаар Авлигын шатгаан, хор хөнөөл, Төрийн албаны уламжлал, шинэчлэл ба төрийн албаны ёс зүй, үнэт зүйлс, Захиргааны шийдвэр гаргах ажиллагаан дахь нийтлэг алдаа, түүнээс сэргийлэх арга зам, Төсөв, санхүүгийн дотоод хяналт, Авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлал гэсэн сэдвээр Удирдлагын академийн эрдэмтэн багш, судлаач, Авлигатай тэмцэх газрын ажилтнууд нийтийн албан тушаалтнуудад зориулсан авлигын эсрэг сургалтын хөтөлбөрийн хичээл, сургалт явуулж, хамрагдав.
Эмгэг судлалын үндэсний төв