“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Эмгэг судлалын үндэсний төвийн Эмгэг судлалын тусламж үйлчилгээний албанаас “Мэргэжлээ сурталчилах” 1 сарын аяныг зохион байгуулж байгаа билээ.
Аяны хүрээнд “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуулийн 4,5,6-р дамжааны оюутнуудад “эмгэг судлаач эмч” мэргэжлийг сурталчилан таниулах өдөрлөгийг зохион байгуулан, Насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасгийн эмгэг судлаач эмч Ш.Болортуяа байгууллагын үйл ажиллагааг танилцуулга хийж, “Миний мэргэжил-миний бахархал” сэдэвт илтгэлийн тэмцээний шилдэг илтгэгч, Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эмгэг судлаач эмч Г.Ганхүү “Эмгэг судлаач эмч гэж хэн бэ?” сэдэвт шилдэг илтгэлээ танилцууан мэргэжлээ сурталчиллаа.