Жил бүрийн олон улсын сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион байгуулж, тэмдэглэдэг уламжлалтай билээ.
2018 онд Эмгэг Судлалын Үндэсний Төвийн захирлын тушаалаар Эмгэг судлалын лавлагаа лабораторийн хамт олон “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалья” уриан дор Олон улсын сувилагчдын өдрийг угтан 2018 оны 4-р сарын 12-ний өдрөөс 2018 оны 5-р сарын 12-г хүртэл 1 сарын аян зохион байгуулахаар боллоо.
Уг аяны хүрээнд дараах үйл ажиллагаа зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн. Үүнд:
- “Үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалья” лабораторийн техникчийн нэг өдөр
- “Би – ёс зүйг эрхэмлэгч” шилдэг лабораторийн техникч шалгаруулах үйл ажиллагаа
- “Мэдлэг – ур чадвар” онол практикийн бага хурал
- Байгууллагын хөгжилд үйлчилгээ үзүүлэгч миний оролцоо
- Спортын тэмцээн
- Баярын хурал
Аяны үйл ажиллагаанд нийт ажиллагсад та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсье!