Спортын ур чадварыг сорих зорилгоор спортын 4 төрөлт бооцоот тэмцээнийг зохион байгуулж байна.
Зорилго
Тэмцээн нь ажилтан, албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олныг төлөвшүүлэх, болон мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцах, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
Тэмцээний журам
- 1 баг 8 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй байх
- Баг бүр 2-3 эрэгтэй, 4-5 эмэгтэй тамирчид оролцоно.
- Багууд хувцсаа жигдрүүлж, хувийн дугаартай байх
- Хасагдах системээр явагдана.
Хугацаа
- 2018оны 4 дүгээр сарын 13-ны өдөр техникийн зөвлөл хуралдах
- 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр (сагсан бөмбөг, Гар бөмбөг, ширээний теннис, Шатар )
Тэмцээний төрөл
Спортын төрөл |
Баг тус бүрээс |
Шатар |
1 эр 1 эм |
Ширээний теннис Ганцаарчилсан |
1 эр 1 эм |
Сагсан бөмбөг (холимог) |
2 эр 4 эм |
Гар бөмбөг (холимог) |
3 эр 3 эм |