Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, нөхөн олгох, төгсөлтийн дараах сургалт эрхлэх үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх “Хүний нөөцийн хөгжлийн систем” (HRDS) төслийн танилцуулах сургалтад Эмгэг судлалын үндэсний төвийн сургалтын мэргэжилтэн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хамрагдлаа.
Уг танилцуулах сургалтаар “Хүний нөөцийн хөгжлийн систем”-ийг ашиглах арга аргачлалыг сургалт эрхлэгч байгууллагуудын төлөөлөлд танилцуулж, сургалт эрхлэгч тал энэхүү төсөлд тусган хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санаа солилцлоо.